"Би монгол хүн" эх хэлний уралдааны бүртгэл

Хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдийн дунд эх хэлний унших, бичих, ярих чадварыг сорьсон "Би Монгол хүн" сэдэвт эх хэлний уралдааныг  уламжлал болгон 2 дахь жилдээ зарлаж байна.

Энэ уралдааны гол зорилго нь хилийн чанад дахь монгол хүүхдүүдээ эх хэлээрээ уншиж, бичиж, ярьж сурах хүсэл, эрмэлзлэлийг төрүүлэх,  сургахад оршино.

Зохион байгуулагдах өдөр, хэлбэр
2023.04.16-ны Ням гарагт, цахим хэлбэрээр шууд зохион явуулна. (zoom)

           Европ болон Ази, Австрали тивд амьдарч байгаа монгол хүүхдүүд:

Анхан шат- Монголын цагаар 16:00
                      /Европ-Берлиний 10:00/
                      /Ази- Сөүл, Токио 17:00/
                     /Сидней 18.00 /
Дунд шат -  Монголын цагаар 18:00
                      /Европ-Берлиний 12:00/
                      /Ази- Сөүл, Токио 19:00/
                      /Сидней 20:00 /
Ахисан шат - Монголын цагаар 18:00 
                        /Европ-Берлиний 12:00/
                        /Ази- Сөүл, Токио 19:00/
                        /Сидней 20:00 /
Дунд, ахисан шатууд 1 зэрэг өөр өөр зүүм линкээр явагдана.

Хамрах хүрээ:
Хилийн чанадад амьдарч буй 5-16 насны хүүхэд багачууд оролцоно.

Уралдааны ангилалд тавигдах шаардлага:
Анхан:  
Mонгол хэлний анхан шатны түвшний мэдлэгтэй байна.
Монгол хэлний анхан шатны үгийн нөөцтэй байна. (200 -гаас дээш)
зураг дээрх зүйлсийг нэрлэж, багшийн асуултыг ойлгож, энгийн богино өгүүлбэрээр хариулах  
        чадварыг эзэмшсэн байна.
Дунд:
Монгол хэлээр уншиж чаддаг байна.
Тодорхой сэдэвт эхийг ойлгож унших чадвартай байна.
Уншсан эхийн сэдвийн дагуу асуултад хариулах чадвар эзэмшсэн байна.
Монгол хэлний зөв бичгийн дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшсэн байна. 
         (Эр эм эгшиг үсэг ялгах,  туслах эгшиг болон, тэмдэг үсэг ялган бичих)
Ахисан:
Эхийн утгыг ойлгож зөв, сайн, хурдан унших чадвартай байна.  
Учир шалтгааны холбоо хамаарлыг мэдэх, үйл явдлын дэс дарааллыг тогтоох чадвар 
         эзэмшсэн байна.
Бусдын тавьсан асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах чадвартай байна.
Сонсож ойлгосноо илэрхийлэх чадвартай байна.
Зөв бичих бичих дүрэм "н,г" авиаг ялгах дүрэм,  үйл үгийн цагуудын  нөхцлүүдийг зөв хэрэглэх,  хураангуй өгүүлбэрийг дэлгэрүүлэх чадвартай байна.
Үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлах чадвартай байна.

Шагналын сан: 
- I байр: 30€ (шат бүр)
- II байр: 20 €(шат бүр)
- III байр: 10 €(шат бүр)





 
Sign in to Google to save your progress. Learn more
"Би монгол хүн" монгол хэлний цахим сургууль
ХЧМЗ -НҮТББ
Манай цахим сургуулийн мэдээлэл:
ХЧМЗ-ийн Боловсролын хорооны ажлын хүрээнд Дэлхий даяар монгол хэл, соёлын сургалт явуулж байгаа 8 орон дахь монгол сургуулийн 11 багш нар хамтран цахим сургалт явуулаад 3 жил харин 
"Би монгол хүн" цахим сургуулийг албан ёсоор нээгээд 2 жил болж байна.
Манай багш нар бүгд  англи, герман, франц, солонгос, швед, япон хэлийг давхар эзэмшсэн, гадаад хэлтэй орчинд  амьдарч буй монгол хүүхдэд монгол хэл, соёлоо олон жил зааж байгаа туршлагатай, мэргэжлийн багш нар болно.
        Бид Zoom Апп-ыг ашиглан шууд сурагчидтайгаа харьцан, хос хэлтэй орчинд өсч торниж буй хүүхдүүдийн өвөрмөц онцлог, хэлний түвшинд тохирсон сонирхолтой аргаар хичээлээ заадаг бөгөөд хүүхдүүдийн сонирхлыг татсан Kahoot, Wizer, Wordwall. зэрэг Interaktiv төрөл бүрийн сургалтын тоглоомон аргыг сургалтандаа өргөн ашиглаж байгаа.

"Би монгол хүн" цахим сургууль  МУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2017 онд баталсан  хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан "Монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр"ийн дагуу өөрсдийн бэлтгэсэн тусгай хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнээр анхан, дунд, ахисан шатанд   сургалтаа явуулдаг.
 Нэг хичээл 45 мин үргэлжилдэг бөгөөд 4-6 хүүхэдтэй анги бүрдсэн тохиолдолд хэзээ ч сургалтаа эхэлдэг. Та дараах линкээр манай сургалтад бүртгүүлж болно.
2022-2023 оны хичээлийн жилийн сургалтад https://forms.gle/VhcSDtaBgA7z6C5D9
2023-2024 оны хичээлийн жилийн сургалтад https://forms.gle/njmtXPfR99Yofg8w6 


Эх хэлний уралдаанд оролцох хүүхэд бүрээ тусад нь дараах асуулгын дагуу бүртгүүлээрй.
1. Хүүхдийн овог *
1.1  Хүүхдийн нэр *
2. Хүүхдийн нас *
3. Хүүхдийн амьдардаг улс, хот *
4. Эцэг эхтэй харилцах  Facebook нэр/ алдаагүй зөв бичнэ үү. *
4.1 Эцэг эхтэй харилцах  еmail хаяг *
5. Та хүүхдээ монгол хэлний мэдлэгийн ямар чадварын уралдаанд оролцуулах вэ? *
6. “Би монгол хүн” эх хэлний уралдаан болон цахим  сургуулийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэх зорилгоор  сургалтын үеэр  болон сургуулиас зохиосон арга хэмжээний явцад авсан зураг, видео бичлэгийг мэдээллийн бүхий л сувгаар олон нийтэд  тараах зөвшөөрлийг  өгөх эсэх *
7.Танай хүүхэд ямар монгол сургуульд суралцдаг вэ? Сургуулийн байрлах улс, хот, нэрийг бичнэ үү. *
8. Та бүхэн манай сургуулийн талаарх мэдээллийг ямар сувгаар олж авсан бэ? *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy