“Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson” бэлтгэх танхимын сургалт
Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ нь МУИС-ийн Хэрэглээний ШУ, Инженерчлэлийн Сургуультай хамтран “Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson” 
бэлтгэх танхимийн төлбөртэй сургалтыг 6/17(Бям), 6/18(Ням) 9:30-16:00 цагт зохион байгуулахаар товлов.

• Сургалтын зорилго
Монголд эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулна. ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгээс олгодог Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson олон улсын баталгаажсан үнэмлэхтэй анхны Монгол мэргэжилтнүүдтэй болох.
• Хэрэгжүүлэх арга хэлбэр, төлөвлөгөө
Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ, МУИС-ХШУИС хамтран ОУ-ын Пассив Барилгын Хүрээлэнгээс сургалт явуулах эрхтэй сургагч багшийг МУИС-т урьж 6 сарын 25-нд Монголд анх удаагаа танхимаар Пассив барилгын мэргэжилтэн/ Passive House Tradesperson шалгалтыг авч, түүнд бэлтгэх сургалтыг зохион байгуулна. https://cms.passivehouse.com/en/training/certificates/tradesperson/
Сургалтыг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн стандартчлагдсан хөтөлбөрийн дагуу Passive House Designer/Consultant, сургагч багш А.Амарбаяр, Э.Отгонзул, Э.Энх-Учрал нар танхимаар зааж зохион байгуулна.
Сургалтад ашиглагдах бүх илтгэлийн слайд, тайлбартай материалыг цахим pdf файл хэлбэрээр оролцогчдод тарааж, сургалт Монгол хэлээр явагдана. Онлайн шалгалтыг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСАУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-рюл биеэр хянан зохион байгуулна.
• Хугацаа ба байршил
Сургалт: 2023 оны 6 сарын 17, 18-нд 6/17 (Бям), 6/18 (Ням) 9:30-16:00
Бүртгэл: 2023 оны 6 сарын 16-ыг хүртэл дараах холбоосоор бүртгэлийг хүлээж авна. https://forms.gle/TWBp5Mp1QQ7BFoUC7
Гар утсаараа QR кодыг зураг авч, бүртгэлийн холбоос руу нэвтэрнэ үү.
Хаана: МУИС Номын сан 202 тоот танхим
• Сургалтад хамрагдахад тавигдах шаардлага
1. Пассив барилга сонирхогч, барилгачин, мужаан, барилгын инженер, халаалт агаар сэлгэлт (ХАС), бүтээц, СЭХ-ний инженер, техникийн ажилтан, архитектор, багш, судлаачид
2. Барилгын тухай суурь ойлголттой, пассив барилгын арга технологид суралцаж, мэргэших, ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн Пассив барилгын мэргэжилтэн/ Passive House Tradesperson баталгаажсан үнэмлэхтэй болж, Монгол улсдаа түгээн дэлгэрүүлэх хүсэл сонирхолтой байх.
• Сургалт ба шалгалтын төлбөр
Сургалтын төлбөр: 300,000Төгрөг, Төлбөрийн данс: Хаан банк, 5653 352 487, Пассив Барилгын Хүрээлэн ТББ (Төлбөрийн утгад утас, нэрээ бичих) төлбөр төлөгдсөний дараа сургалтад хамрагдах эрх нээгдэж, сургалтын цахим материалыг бүртгэлийн мэдээллийн дагуу имэйлээр илгээнэ.
Онлайн шалгалтанд орох эрхийн төлбөр: 150 ам.долларыг ОУ-ын ПБХ-д төлнө. Шалгалтанд тэнцвэл ОУ-д цахим бүртгэлтэй пассив барилгын мэргэжилтэн болж, цахимаар гэрчилгээ хүлээн авна. Жич: өмнөх (2022, 2023 оны 1сарын) манай сургалтанд оролцож байсан ба шалгалтанд бэлтгэн давтан суралцах тохиолдолд 50% хямдралтай 150,000төгрөгөөр оролцох боломжтой.

Пассив барилгын мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр
Пассив барилгын үндэс
Пассив барилгын ая тух, эдийн засаг
Барилгын битүүмжлэл
Барилга угсралтын процесс
Онлайн шалгалтын бэлтгэл I
Дулаан тусгаарлалт
Дулааны гүүр
Пассив барилгын цонх
Агааржуулалт
Зохистой халаалт 
Онлайн шалгалтын бэлтгэл II

Оролцогчдын тоог 40 хүнээр хязгаарлана. Мөн нэмэлт мэдээлэл шаардлагатай бол amarbayar@seas.num.edu.mn имэйл, 94634349, 99045070 утсаар хандана уу.
Sign in to Google to save your progress. Learn more
Овог *
Та овогоо бичнэ үү.
Нэр *
Та нэрээ бичнэ үү.
Family name *
Та англиар овогоо бичнэ үү.
First name *
Та англиар нэрээ бичнэ үү.
Хүйс *
Боловсрол *
Ажил мэргэжил, албан тушаал *
Харъяалал (Байгууллагын нэр, хаяг) *
Холбоо барих утас *
Имэйл хаяг *
Facebook ID
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy