БҮРТГЭЛИЙН ХУУДАС
Анхлан суралцаж буй сурагчдын бүртгэл
Sign in to Google to save your progress. Learn more
Бүртгэлийн хуудас
“ХУРУУНДАЙ” ТҮРГЭН БОДОЛТЫН СУРГАЛТ
Таны хүүхэд “ХУРУУНДАЙ” хөтөлбөрт хамрагдсанаар:
Ой тогтоолт, дээд зэргийн анхаарал төвлөрөлт
Үр дүнтэй сонсох чадвар, хурдтай суралцах
Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар
Хурдтай математик тооцоолол
Хүчирхэг төсөөлөл
Өөрийгөө илэрхийлэх чадвар
Оюуны өндөр чадамж

Тус сургалтанд хамрагдахын тулд:
1-1000 хүртэлх тоог таньдаг байх
Компьютертэй байх

Дараагийн шатанд элсэн суралцахын тулд:
Тухайн түвшиндээ амжилттай суралцсаныг батлах “Сертификат”-аа авсан байх

Хуруундай хөтөлбөр  нь “Нэгдүгээр шат”, “Хоёрдугаар шат”, “Гүнзгий”, “Тамирчин” гэсэн 4 шаттай.  Нэг шатны сургалт нь 24 (48 цаг) удаа орох ба хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт хоёр удаа нийт 12 долоо хоног (3 сар) үргэлжлэх бол сурагчдын зуны амралтаар нэг шатны түргэвчилсэн сургалт 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр орно. Сургалтын төгсгөлд шалгалтаа амжилттай өгч сертификат авснаар суралцагч нь дараагийн шат болон түвшний сургалтуудад үргэлжлүүлэн суралцана.

“Нэгдүгээр шат”-ны сургалтад хамрагдсан хүүхэд нэгээс хоёр оронтой олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах ба хүрдээ хөгжилтэй төсөөллийн аргад суурилан хэзээ ч мартагдахааргүй цээжлэх болно.

“Хоёрдугаар шат”-ны сургалтаар нэмэх, хасах үйлдлийг хослуулан хурдтай бодох ба үржих, хуваах үйлдэлд суралцан дөрвөн аргын тоогоо эзэмшиж хэдэн саяын дотор тооцоолж сурна.

“Гүнзгий” ангид суралцагч нь нэмэх, хасах, үржих, хуваах 4 аргын тоогоо гүнзгийрүүлэн бататгахаас гадна цээж бодолтын шинэ сэдэв “Хүн хуанли” болон ой тогтоолтын суурь аргачлалд суралцана.

“Тамирчин”-ны  ангид суралцах хугацаа хязгааргүй ба ур чадвараа илүү ахиулах хүсэлтэй сурагчид тус шатанд хамрагдахаас гадна суралцагч арифметикийн 4 үйлдлийг илүү гүнзгийрүүлэн (10 оронтой 10 тооны нийлбэр, 8 оронтой 2 тооны үржвэр) үзэх болно. Мөн энэ шатанд суралцагч улирлын болон улсын аварга, олон улсын  тэмцээн, уралдаанд оролцох боломжтой.
Тус салбарын байршил:
Тус салбарын байршлыг видео хэлбэрээр харна уу.
Анги болон цагийн сонголт *
Сурагчийн мэдээлэл
Сурагчийн овог: *
Сурагчийн нэр: *
Төрсөн он, сар, өдөр *
MM
/
DD
/
YYYY
Регистрийн дугаар: *
Утасны дугаар: *
Амьдардаг дүүрэг: *
Амьдардаг хороолол: *
Сургуулийн нэр: *
Анги: *
Эцэг эсвэл эхийн мэдээлэл
Эцэг эсвэл эхийн нэр: *
Утасны дугаар: *
И-мэйл хаяг: *
И-мэйл хаяг: /И-мэйл хаягаа жижиг үсгээр алдаагүй үнэн зөв оруулна уу. Энэхүү мэйл хаягаар таны хүүхдийн хичээлийн программ идэвхижих мөн бүртгэлтэй и-мэйл хаяг руу төгссөний дараа сертификат илгээгдэхийг анхаарна уу./
Та сургалтын төлбөрөө доорх дансанд тушаана уу
Албан ёсны бүртгэл төлбөр төлснөөр баталгаажих ба төлбөр төлсөн дарааллаар суралцагч ангид багтах эрх үүснэ. Хэдий төлбөрөө төлсөн ч ангид багтахгүй байх магадлалтай тул та бүртгэлээ цаг алдалгүй албан ёсоор баталгаажуулаарай.

Банк: Голомт банк
Дансны дугаар: 1245100173
Байгууллага: Оюунлаг ирээдүйн гүүр ТББ
Гүйлгээний утга: Сурагчийн овог, нэр, утасны дугаар

Сургалтын төлбөр: 360.000₮

***** САНАМЖ: Гүйлгээний утга дээр суралцагчийн овог нэр, утасны дугаар заавал бичих ёстой. Хаан банкны дансаар хийхийг хүсвэл 5131218286 тоот М. Батжаргал дансанд тушааж болно.*****
СУРГАЛТЫН ГЭРЭЭ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.6. Суралцагч нь сургалтандаа хөтөлбөрийн дагуу бүрэн хамрагдсаны дараа Сургалтын төвөөс бэлтгэсэн шалгалтыг өгснөөр сертификат авах эрх үүсэх бөгөөд суралцагч төгсөлтийн шалгалтанд ороогүй тохиолдолд сертификат олгохгүй;
Жич: 70 хувиас дээш оноо авсан тохиолдолд сертификат авах эрх үүснэ;

ХОЁР. СУРГАЛТЫН ТӨВИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Сургалтын төв нь батлагдсан стандарт хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сургалтын график хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах;  
2.2. Сургалтын төв нь хичээлийн хуваарийг шаардлагатай тохиолдолд өөрчлөх;
2.3. Суралцахад шаардлага хангасан хичээлийн танхим, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах;
2.4. Суралцагчдын сургалтын явцад хяналт тавих, түүнд зохих туслалцааг үзүүлэх;
2.5. Сургалтын чанар, агуулга, сургагч багшийн ур чадвар болон бусад сургалттай холбоотой асуудлаар гаргасан санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх;
2.6. Суралцагчийн сахилга батаас шалтгаалсан аливаа асуудалд Сургалтын төв хариуцлага хүлээхгүй.
2.7. Багшийн өгсөн даалгавар, давталтыг удаа дараа хийгээгүй, хуваарийн дагуу сургалтдаа удаа дараа хоцрох, 2 болон түүнээс дээш удаа ирээгүй суралцагчийн гэрээг цуцлах сануулгыг эцэг, эх /асран хамгаалагчид өгөх;

ГУРАВ. СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ, ЭХ / АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. СУРАЛЦАГЧ НЬ ДАРААХ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ. ҮҮНД:
3.1.1. Батлагдсан сургалтын төлөвлөгөөний агуулга, стандартыг бүрэн  эзэмшиж, багшийн тавьж буй зүй ёсны шаардлагыг биелүүлж, амжилттай сайн суралцах;
3.1.2. Суралцахад шаардлагатай нөхцөл бололцоо, дасгалын программ, ном хэрэглэгдэхүүнээр хангуулах, тэдгээрийг ариг гамтай ашиглах;
3.1.3. Сургалтын төвийн дүрэм, дотоод журмыг дагаж мөрдөх;

3.2. ЭЦЭГ, ЭХ /АСРАН ХАМГААЛАГЧ НЬ ДАРААХЬ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ. ҮҮНД:
3.2.1. Сургалтын чанар, агуулга, сургагч багшийн ур чадвар болон бусад сургалттай холбоотой асуудлаар санал хүсэлтээ бичгээр гаргах;
3.2.2. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадал, ахицын талаар эцэг, эх/ асран хамгаалагчид мэдээлэл өгөх ба  байнгын харилцаа холбоотой байж хамтран ажиллах;
3.2.3. Суралцагчийг гэрийн даалгавраа хийх нөхцөл бололцоо,техник хэрэгсэл /компьютер, интернэт/-ээр хангах;
3.2.4. Тус гэрээнд заасан сургалтын хуваарийн дагуу суралцагчийг сургалтад хамруулах;
3.2.5. Суралцагчийг сургалт эхлэх цагт авчирч, дуусах цагт нь авах үүрэгтэй ба сургалтын цагаас бусад хугацаанд гарсан аливаа асуудлыг Сургалтын төв хариуцахгүй;
3.2.6. Гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрийг дэвшин суралцах тухай бүрд сургалт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө “Оюунлаг ирээдүйн гүүр” ТББ-ийн ГОЛОМТ БАНК-ны 1245100173 тоот дансанд тушаасан байх;  
3.2.7. Суралцагч нь аливаа шалтгаанаар сургалтад суугаагүй тохиолдолд хичээл нөхөх цагийг багштай товлон ярилцаж нөхөлт хийлгэнэ. Нэг удаагийн хичээл нөхөлтийн төлбөр 10,000 /арван мянга/ төгрөг байна.

ДӨРӨВ: ГЭРЭЭ ЦУЦЛАХ НӨХЦӨЛ, ТӨЛБӨРИЙН СУУТГАЛ

4.1. СУРГАЛТЫН ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ ТУХАЙ:

4.1.1. Сургалтад бүртгүүлж төлбөрөө төлсөн боловч аливаа шалтгаанаар сургалт эхлэхээс өмнө болон сургалт эхэлснээс хойш хоёр хичээлийн өдрийн дотор суралцагч өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг суутгана. Энэхүү хугацаанаас хойш гэрээг цуцалвал сургалтын төлбөр буцаан олгогдохгүй.
4.1.2. Суралцагч нь хүндэтгэх шалтгаанаар буюу гадаад улсад сургалтад хамрагдах болон эрүүл мэндийн улмаас цаашид үргэлжлүүлэн сурах боломжгүй болсон тохиолдолд баталгаажуулсан албан бичиг /сургуулийн урилга, элчингээс олгосон виз, эмнэлгийн хуудас буюу лист г.м/-ийн хамт Сургалтын албанд өөрийн биеэр ирж мэдэгдэх ба мэдэгдсэн өдрөөр тасалбар болгон сургалтад хамрагдсан нэг удаагийн хичээлийн төлбөрийг 25,000 /хорин таван мянга/ төгрөгөөр тооцон суутгаж, Сургалтын төв нь  үлдэгдэл төлбөрийг ажлын 5 хоногийн дотор холбогдох дансанд шилжүүлнэ. Сургалтын төвөөс олгосон сурах бичиг, гарын авлага суралцагчид үлдэж софтвэйр дасгалын программ руу нэвтрэх эрхийг хязгаарлана.

4.2. СУРГАЛТААС ТҮР ХУГАЦААНД ЧӨЛӨӨ ОЛГОХ, СУРГАЛТЫГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ:

4.2.1. Суралцагч нь төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч аливаа шалтгаанаар сургалт эхлэхээс өмнө нэг удаа 5 хүртэлх сарын хугацаагаар хойшлуулж болно. Энэ тохиолдолд албан ёсоор Сургалтын албанд бичгээр хүсэлтээ гаргана.
4.2.2. Суралцагч нь сургалтыг дахин хойшлуулах эрхгүй бөгөөд үргэлжлүүлэн суралцах боломжгүй тохиолдолд үлдэгдэл төлбөр буцаан олгогдохгүй, сургалтын гэрээ бүрэн дуусгавар болно.


*** ЖИЧ: Суралцагч сургалтын төлбөрийг бүрэн төлснөөр сургалтын бүртгэл албан ёсоор баталгаажна. Төлбөр төлөөгүй тохиолдолд бүртгэлд багтаагүй ч төлбөрөө бүрэн төлсөн дараагийн хүүхдэд суралцах боломжийг олгоно. ***
Дээрх гэрээний нөхцлүүдтэй танилцан, сургалтын төвийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрөв: *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy