Storytelling Master Class for Tech Companies

Хэзээ: 1-р сарын 8-ны Ням гарагийн 9:30 цагт

Хаана: MStars Hub

Технологийн компаниуд аливаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, тухайн нийгэмдээ төдийгүй дэлхий даяар ч эерэг нөлөө авч ирэх потенциал агуулж байдгаараа бусад бизнесээс ялгардаг. Нийгмийг хэсэгчлэн, эсвэл бүхлээр нь өөрчлөх хүчтэй технологийн бизнесийнхээ түүхийг зах зээл дэх хэрэглэгч, харилцагч, цаашлаад хөрөнгө оруулагчиддаа UNIQUE бас дахин давтагдашгүйгээр хүргэж ХОНОГШУУЛАХ нь өнөө цагийн технологийн бизнес эрхлэгчдийн заавал сурах, бас хийх шаардлагатай ажил болжээ. 

Технологийн компаниуд бүгд л хэрэглэгчиддээ, нийгэмд хэрэгтэй, төвөгтэй асуудал шийдвэрлэж байгаа төстэй давуу талтай. Гэвч өрсөлдөөн нэмэгдсээр байгаа энэ салбарт компанийнхаа бүтээгдэхүүн, шийдлээр ялгарах өнгө төрх, түүхийг бүтээх, эсвэл тодорхойлох нь ЗАЙЛШГҮЙ ажил болж байгааг та анзаарсан байх (тийм ч учраас энэхүү эвентийг сонирхсон нь лавтай). 

Хэрэглэгч нэг бүрт танай компанийн тренд болж байгаа, бүхнээс ухаалаг, ярвигтай технологийн шийдэл дээр суурилсан бүтээгдэхүүний нарийвчилсан мэдээлэл үнэхээр чухал уу? Эсвэл та тэдний ямар асуудлыг шийдэж, ямар ажлыг нь хөнгөвчилж өгөхийн тулд хэн, яагаад, хэзээ, хэрхэн энэ бүтээгдэхүүнийг танд хүргэж байгаа тухай story буюу түүх нь илүү сайн хүрэх болов уу? 

Хэрэглэгч үнэн хэрэгтээ таны бүтээгдэхүүний талаарх ТҮҮХ сэтгэлд нь хүрвэл сонголтоо хийхэд хэзээд бэлэн байдаг гэдгийг мэдэх үү? 

Тайлбарлаж, чухлыг нь ойлгуулахад төвөгтэй технологийн бүтээгдэхүүнийхээ STORYTELLING зөв хийх ач холбогдол, аргачлал ба know-how, бусад үнэ цэнэтэй мэдлэгийг цогцоор нь бас практик дадлагатайгаар “The Storytelling Master Class for Tech Companies”  вөркшопоос олж авах боломжтой. 

Вөркшопыг:

- Storytelling U.Lab Community

- Postby.mn Медиатек

- Google Women Techmakers Mongolia (Google-ийн дэргэдэх технологийн буюу тек салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, энэ салбарын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой Women Techmakers хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны Women Techmakers Mongolia нэгдэл)-аас хамтран зохион байгуулж байна. 

Бүртгэл: 1-р сарын 7-ыг дуустал явагдана.

Төлбөр: 3455113911 Голомт банкны дансанд төлбөрийг шилжүүлснээр бүртгэл баталгаажна.

Төлбөр: Хувь хүн 80,000₮

Багаараа (2 ба түүнээс дээш хүн) 60,000₮

Оюутан сурагч: 50,000₮

Жич: Бүртгүүлсэн бүх оролцогч, технологийн компанитай 1-р сарын 7-нд нэгдсэн журмаар зохион байгуулагчдын багаас холбогдоно.

Холбоо барих: 8080-0212



Таны нэр *
Таны ажил, байгууллага эсвэл сургуулийн нэр? *
Албан тушаал *
Утасны дугаар *
Цахим шуудан *
Танай технологийн компаниас хэдэн хүн оролцох вэ? *
Та вөркшопын төлбөрөө төлсөн үү?  *
Та вөркшопоос ямар хүлээттэй байгаа вэ? *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy