Япон улс дахь хэлний бэлтгэлийн сургуулийн 2023 оны 10-р сарын элсэлтэнд хамрагдах бүртгэлийн хуудас
Энэхүү хуудсыг Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн гадаад хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажилладаг Япон улсын хууль зүйн яамнаас магадлан итгэмжлэгдсэн WAKAYAMA COLLAGE OF GLOBAL BUSINESS хэлний бэлтгэлийн сургуульд 2023 оны 10-р сараас элсэн суралцах хүсэлттэй дараах ерөнхий шаардлагыг хангасан хүн бөглөж илгээнэ.

Үүнд:
1. 30-аас доош настай байх
2. Ерөнхий боловсролын сургууль эсвэл их дээд сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил дотроо байх
3. Холбогдох төлбөр хураамжийг төлөх санхүүгийн чадавхитай байх
4. Сүүлийн 1-2 жилийн орлогын тайлангаа гаргах чадвар бүхий батлан даагчтай байх
5. Өмнө нь Дадлагажигчаар болон хэлний бэлтгэлд явж байгаагүй, мөн өөр байгууллагаас Японд суралцах мэдүүлэг өгч татгалзсан хариу авч байгаагүй байх


Гадаад улсад Их дээд сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэхэд хамгийн түрүүнд хэлний өндөр шаардлагыг хангасан байх ёстой. Энэхүү шаардлагыг хангахын тулд тухайн улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг Хэлний бэлтгэлийн сургуульд суралцах шаардлагатай байдаг.
Япон дахь хэлний сургуулиудад элсэн суралцахийн тулд дор хаяж хагас жилийн өмнөөс бэлтгэж, шаардлагатай бичиг баримтийг бүрдүүлэн илгээж, төлбөр хураамжийг заасан хугацаанд төлсөн байх шаардлагатай.

Цэцээ Гүн Дээд сургууль нь 2018 оноос хойш Япон улсад үйл ажиллагаа явуулдаг хэлний бэлтгэлийн нийт 7 сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд тухайн сургуулийг албан ёсоор төлөөлөн Монгол улсад элсэлтийн үйл ажиллагаа явуулах, сургалт зохион байгуулах, бичиг баримт бэлдэх зэргээр оюутан зуучлах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай хөтөлбөрт ямар нэгэн зуучлалын хөлс шаарддаггүй бөгөөд 2018 оноос хойш 30 гаран элсэгчийг хамтран ажилладаг сургуулиудад амжилттай илгээсэн туршлагатай. 

Манай хамтран ажилладаг бүх сургуулиуд элссэн суралцагчдаа цагийн ажлаар хангаж, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр сургадаг бөгөөд цаашлаад их дээд сургульд элсэх, ажил хөдөлмөр эрхэлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажилладаг. 

Та бүхэн дээрх ерөнхий шаардлагыг хангаж байвал танилцуулга болон төлөвлөгөөг сайтар уншиж танилцсаны дараа бүртгэлийн хэсгийн бөглөн илгээнэ үү. 

NEXT товчийг даран дараагийн хуудсанд шилжинэ үү
Sign in to Google to save your progress. Learn more
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy