Судалгааны танилцуулга: Санхүүгийн Зохицуулах Хорооноос Монгол Улс дахь траст болон компани, түүнтэй төстэй төрлийн үйлчилгээний эрх зүйн орчин, практик нөхцөл байдлын судалгааг хийж буй болно. Үүнтэй холбогдуулан сонгогдсон өмгөөллийн нөхөрлөлүүдээс асуулгын судалгааг авч байна.
Мэдээллийн нууцлал: Таны ирүүлсэн хариултыг бид зөвхөн судалгааны зорилгоор буюу холбогдох асуудлаар тоо, статистик мэдээлэл боловсруулахад ашиглана. Бид таны өгсөн хариултын нууцлалыг чандлан хадгалах бөгөөд оролцогч байгууллагын нэрийг судалгааны тайланд дурдахгүй.
Санамж:
Судалгааг бөглөхийн өмнө доорх санамжийг уншиж танилцана уу.
Таны өгсөн хариулт нь холбогдох асуудлаар практик нөхцөл байдлыг үнэлэхэд чухал хувь нэмэр оруулах тул хариултыг үнэн зөв, дэлгэрэнгүй бөглөнө үү.
Асуултад “Тийм” гэх хариултыг сонгосон тохиолдолд холбогдох талбарт дэлгэрэнгүй хариултыг бичнэ үү.