Бид эрчим хүчний шилжилт хийх 35 өрхийг сонгон шалгаруулж байна.
Төсөлд хамрагдсанаар нүүрсээр галладаг зуухыг цахилгаан халаагуур, нарны толиор сольж, эрүүл орчинд оршин суух боломжтой. Сонгосон айлд монгол гэрийн дулаалга, цахилгаан болон нараар гэрийг нь халаах төхөөрөмж суурилуулна.
Үндсэн шаардлага:
- Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 хороод болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16-р хороонд амьдардаг;
- Өрх толгойлсон эх, залуу гэр бүл, тогтмол асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй өрх байвал давуу тал болно
- Таван ханатай Монгол гэрт амьдардаг;
- Газар нь өөрийн эсхүл гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2024 оны 07-р сарын 19-ны Баасан гараг хүртэл
Төсөл хэрэгжүүлэгчид: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, ЮРЕКА ХХК, Гэр өргөө ТББ