Сайн дурын ажилтны өргөдөл
ХБХХЕГ болон хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад ажиллах хүсэлтэй сайн дурын ажилтны өргөдөл 
Sign in to Google to save your progress. Learn more

Сайн дурын үйл ажиллагааг гардан гүйцэтгэгчид нь сайн дурын ажилтнууд бөгөөд ямарваа цалин хөлс, ашиг орлогогүйгээр өөрийн хөдөлмөр, оролцоо, үйл ажиллагаагаар нийгэмд хувь нэмэр оруулж буй хүн юм. Өргөн агуулгаараа сайн дурын ажилтан бүр иргэний нийгмийн байгууллагын гишүүн гэж үзэж болно. Сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд байнгын хэрэгцээтэй байдаг бөгөөд төр нийгмийн салбар, салаа мөчир бүрт тавигдаж буй шаардлагыг өөрийн зохицуулалт, үйлчилгээгээр бүрэн хангах бололцоо байхгүй учир иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага тэрхүү үлдсэн орон зайг нөхөж гүйцээдэг. Түүнчлэн сайн дурын хөдөлмөр эрхэлж буй ажилтан хувь хүн нь нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа, олон нийтийн дунд ажиллах чадвартай, хэрэгцээтэй субьект гэх зэргээр өөртөө сэтгэл хангалуун байдаг нь сайн дурын үйл ажиллагаа нийгэмд оршин тогтнох үндэс болдог байна. 

Сайн дурын ажлыг хэн хийж болох вэ?
ХБХХЕГ болон хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, төрөл бүрийн мэргэжил, мэдлэгтэй хэн ч бидэнтэй нэгдэж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сайн сайхны төлөө ажиллах эрмэлзэлтэй 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бид сайн дурын ажилтны нөөцөнд бүртгэдэг.

Та манай сайн дурын ажилтан болсноор:

Шинэ орчин, чадварлаг хамт олон, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын соёлтой танилцана. Шинэ ур чадварт суралцаж, туршлага хуримтлуулна. Өөрийн сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа хүүхдийн сайн сайхны төлөө зориулна Ажлын байр, сургуулийн хөтөлбөрт дэмжлэг болох сайн тодорхойлолт авна. Магадгүй та эндээс өөрийн дараагийн шинэ ажлын гараа, шинэ зорилгоо тодорхойлж болно.
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy