"Өөрчлөлтийн төлөөх ИНБ-ууд" хөтөлбөрийн бүртгэлийн хуудас
Каритас Чех Репаблик байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Булган аймагт ИНБ-уудын чадавхыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 3-р сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Сургалтын зорилго

Байгаль орчин, тогтвортой хог хаягдлын менежментийн чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ИНБ-уудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслах мэдлэгийг олгож, чадавхыг дээшлүүлэх замаар уг салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хэн оролцох боломжтой вэ?

- Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй,
- Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр олон нийтэд мэдлэг олгох үйл ажиллагаа явуулдаг болон явуулах сонирхолтой,
- 2 өдрийн сургалтад бүрэн хамрагдах боломжтой,
- Цаашид чадавхаа дээшлүүлж, хөгжих эрмэлзэлтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл

Сургалтад хамрагдсанаар:

- Иргэний нийгмийн байгууллагын суурь чадавхыг дээшлүүлэх болон тогтвортой хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж салбарын манлайлагчдаас суралцаж, туршлага солилцох боломж
- Хөтөлбөрөөс суралцсан мэдлэгээ цаашдын үйл ажиллагаандаа ашиглахтай холбоотой зөвлөмж, дэмжлэг авах

Сургалтын сэдвүүд:

1. Тогтвортой хог хаягдлын менежмент, хог хаягдал дахин боловсруулах салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, уг салбарт ИНБ-ын оролцоо
2. Монгол улсын хог хаягдлын менежментийн эрх зүйн орчин, тэдгээрийн хэрэгжилт, сайжруулалтад ИНБ-ууд хяналт тавих боломж
3. Төсөл, хөтөлбөр боловсруулахад шаардагдах суурь ойлголт, үр дүнтэй төсөл бичих, тайлагнах сайн туршлага
4. Төслийн санхүүгийн менежмент
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy