"ЯПОН ДАХЬ МОНГОЛЫН ДОКТОРАНТ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II ФОРУМ"-ЫН БҮРТГЭЛ
Бид техник, технологи, шинжлэх ухаанаараа тэргүүлэгч улсын нэг Япон оронд суралцаж буйн хувьд салбар бүрийн судлаачид, докторын оюутнуудаа хамарсан эрдэм шинжилгээний форум II-ыг зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Форумын үеэр олон салбарын шинэ, сонирхолтой судалгааг энгийн байдлаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа солилцох замаар эх орныхоо хөгжилд бидний оруулах хувь нэмэр, цаашид хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм.

Улмаар Японд академик болон судалгаа шинжилгээний салбарт ажлын байр хайх, судалгааны төсөл бичих, судалгааны үр дүнгээ Монголд танилцуулах, Монголтой хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг сэдвээр зочин багш, сэнпай нар маань зөвлөгөө өгч өөрсдийн туршлагаас хуваалцан нийт оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж үр дүнтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
                      “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын бүлгэм”

ХАМТРАГЧ: Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам
 


ХӨТӨЛБӨР/АРГА ХЭМЖЭЭ:

Зочин багшийн лекц-1 (Австралийн Куртин ИС, Боловсролын сургуулийн ахлах судлаач Др. Сэндэр)
Сэнпай нарын яриа (Анагаах, нийгэм, хэрэглээний шинжлэх ухааны салбарт амжилттай яваа судлаачдын судалгаа, зөвлөгөө)
Постер илтгэл (Салбар бүрийн докторантуудын судалгааны үр дүнгээс)
Зочин багшийн лекц-2 (Осака ИС, Хэл соёлын сургуулийн дэд профессор Имаока Рёоко)
Хамтарсан төслийн танилцуулга (2017 оны анхдугаар форумаас төрсөн судалгаа)
“Нээлттэй микрофон” хэлэлцүүлгийн цаг (Докторант, судлаачдад түгээмэл асуудлууд)
Нэгдсэн дүгнэлт, хаалт
Хүлээн авалт

Бүртгэлийн хураамж: 11 сарын 15 хүртэл: 1000¥
11 сарын 15-наас хурлын өдөр хүртэл*: 1200¥

* Нийт 50 оролцогч бүртгэх тул хурлын өдрөөс өмнө бүртгэл хааж болохыг анхаарна уу.


ХЭЗЭЭ: 2019/11/23 (Бямба гараг) 8:30 – 21:30

ХААНА: Япон улс, Токио хот, Шибуяа-ку, Камияама-чо, 21-4, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны
              байр
              https://goo.gl/maps/ngKkWxTDLMn 

ХОЛБОО БАРИХ:
Ажлын хэсэг: doctorgroup2019@gmail.com 
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy