ОЮУТАН ЦАГДАА - 2024 БҮРТГЭЛ
Нийслэлийн 2021 - 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл - ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж байна.