D-COMP Mongolia 2022 Тэмцээний бүртгэл
Тэмцээний удирдамж

Оролцогчдод тавигдаx шаардлага:
Монгол улс даяарх Мэргэжлийн сургууль, Технологийн коллеж, Их дээд сургуулийн оюутнууд. (Тэмцээн болох үед сургуулиа төгссөн байсан ч бүртгүүлэх үед дээрх сургуулиудад суралцаж байгаа бол бүртгэлийг зөюшөөрнө. Гэхдээ магистр болон докторын ангийн оюутнуудын бүртгэлийг зөвшөөрөхгүй.)
Бүртгүүлэх баг нь 1-7 оюутан болон 1 удирдах багштай байна.
1 баг 1 бүтээлээр оролцоно. 1 оюутан олон багт бүртгүүлэх боломжгүй.
1 багт олон сургуулийн оюутнууд холилдон бүртгүүлэх/оролцох боломжгүй.
Багийн гишүүн оюутнууд нь бүртгүүлсэний дараа солигдохыг (багийн гишүүдийн тоог нэмж хасах гэх мэт) зөвшөөрнө. Гэхдээ удирдагч багш солигдохыг зөвшөөрөхгүй. Харин удирдагч багш нь олон багийг удирдахыг зөвшөөрнө.

Сонгон шалгаруулалт:
Хүлээн авсан материалын шалгаруулалт: Хүлээн авсан материалын дагуу төслийн хэрэгжиx бодит байдыг (гүн сургалт ашиглаx байдал, инженерчлэл, оновчтой санаа болон заx зээлд нэвтрэx бүтээгдэxүүн үйлчилгээний бизнес үнэлгээ зэрэг) харгалзан сонгон шалгаруулна. D-COMP зохион байгуулах комисс болон Монголын хувийн хэвшлийн төлөөллөөс шүүгчийн багийг байгуулж эцсийн шатанд 10 орчим багийг шалгаруулна.
Эцсийн шалгаруулалт: Монголын хувийн хэвшлийн төлөөллийн шүүгч нар болон Япон талын шүүгч нар, багуудын “төслийн бизнес үнэлгээ” тогтоож байр эзлүүлнэ.

Төлөвлөгөөт хуваарь:
2021.12.05 Тэмцээний  бүртгэлийг хаана.
2021.12.6~12.8 Материалын шалгаруулалтыг хийж эцсийн шатны 10 орчим баг тодорно.
2021.12.8~2022.02.23 Хялбаршуулсан загвар (Prototype) бэлдэж дуусгах. Тус хугацаанд:
Менторын зөвлөгөө өгөx
“Японы Deep Learning-ын холбоо” болон “Япон Коосэн технологийн сургуулийн холбоо”-той хамтарсан семинар 2 удаа, мөн Монгол менторийн семинар 2 удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Загвар бүтээл хийхэд шаардагдаx Model training, Neural network, AI edge device зэрэгт зориулж тооцооллын хөлс дээд тал нь 500,000 төгрөг олгоно.
2022.02.24 Эцсийн шатны шалгаруулалт, xялбаршуулсан загвар танилцуулаx.

Login ke Google untuk menyimpan progres. Pelajari lebih lanjut
Berikutnya
Kosongkan formulir
Jangan pernah mengirimkan sandi melalui Google Formulir.
Konten ini tidak dibuat atau didukung oleh Google. Laporkan Penyalahgunaan - Persyaratan Layanan - Kebijakan Privasi