Шинжлэх ухаан технологи (STEM*)-ийн салбарт  олон улсын жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээл: 2021 оны санал асуулга
Биологийн шинжлэх ухаан, барилгын болон механик инженерчлэл, компьютер болон тоон | дижитал шинжлэх ухаан зэрэг салбарын эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулав. Энэ санал асуулга нь Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүд INWES болон Солонгосын эмэгтэй эрдэмтэд инженерүүд KWSE-ийн хамтарсан шинжлэх ухаан технологийн салбарын жендерийн ухагдахуун төслийн нэг хэсэг юм.

*STEM : Science, Technology, Engineering, Mathematics

Acceder a Google para guardar el progreso. Más información
Санал асуулгын танилцуулга
Энэ судалгааны зорилго нь дэлхийн бүс нутгуудын жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг үнэлэхэд оршино. “Жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээл” гэсэн нэр томьёог шинжлэх ухаан технологийн салбарын эмэгтэйчүүдэд биологийн болон нийгмийн онцлогоос шалтгаалан тулгарч буй тэгш бус байдлыг илрүүлэхэд хэрэглэдэг.

Та өөрийн бодол, туршлагад үндэслэн асуулт бүрт хариулахыг хүсье. Ази, Америк, Африк, Европын 10 гаруй орны 1200 орчим мэргэжилтнүүдээс авах энэ санал асуулга нь шинжлэх ухаан технологийн салбарын бүс нутгийн болон үндэсний хөгжлийн бодлогыг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Та энэ санал асуулгыг  бөглөхөд ойролцоогоор 30-40 минут зарцуулна.

Энэ санал асуулга нь нэргүй авагдах ба нууцлалыг чанд хадгална.Санал асуулгын үр дүнг зөвхөн судалгаанд ашиглах ба нэгтгэн тайлагнана (https://www.inwes.org/gise_dp_confidentiality_mn/ ).
 
Энэ судалгаанд дараах хүмүүс хамрагдана. Үүнд:
➤  Бүх хүйс (эрэгтэй, эмэгтэй, бусад);
➤ Энэтхэг, Япон, Кени, Мексик, Монгол, Нигери, Сенегал, Өмнөд Солонгос, Тунис, Европын Холбооны улсуудад ажиллаж / амьдарч байгаа хүмүүс
➤ Биологийн шинжлэх ухаан, барилгын болон механик инженерчлэл, компьютер болон тоон шинжлэх ухаан зэрэг салбарт ажиллаж  эсвэл суралцаж байгаа хүмүүс
➤  Шинжлэх ухаан технологийн салбарын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хөдөлмөрийн насны хүмүүс
 Хэрэв бакалаврын  сургалтыг дүүргээгүй, оюутан, тэтгвэрт байгаа хүмүүс болон шинжлэх ухаан технологийн салбарт ажилладаггүй бол энэ санал асуулгад оролцохгүй байхыг хүсье.
➤ 2021 оны 9 -р сараас эхлэн шинжлэх ухаан технологийн бусад салбаруудад өмнөх санал асуулгад оролцоогүй улс орнуудаас санал асуулгыг хүлээж авна. Тайлан нь дээрх гурван чиглэл ба бүс нутгуудад чиглэгдэх боловч бүх өгөгдөлд ерөнхий дүн шинжилгээ хийгдэнэ.

Шинжлэх ухаан технологийн салбарын мэргэжлүүдийн тайлбар болон бусад үг хэллэгийн тайлбарыг (https://www.inwes.org/gise_glossary_mn/) сайтаас харна уу. Өөрийнхөө мэргэжлийг дээрхи мэргэжлүүдэд багтах эсэхийг сайн мэдэхгүй бол А хэсгийн "А хэсэгт нэмж оруулах санал байвал дараах талбарт бичнэ үү" гэсэн талбарт мэргэжлийнхээ талаар тайлбарлан бичнэ үү. Энэ санал асуулгад тан хариултуудыг ашиглахгүй бол дараагийн судалгаанд хэрэглэх болно.

Энэ санал асуулгын хамрах хүрээ, анхаарах зүйлс: Бүх хүмүүс нь A, B, C, E, F, G, H хэсгүүдийг,  эмэгтэй оролцогсод (мөн өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлсон хүмүүс ) C, эрэгтэй оролцогсод (мөн өөрийгөө эрэгтэй гэж тодорхойлсон хүмүүс )D хэсгийг,  other (бусад) гэж хариулсан хүмүүс нь өөрсдийнхөө ахуй амьдрал туршлага дээрээ тулгуурлан C эсвэл D-ийн аль нэгийг тус тус бөглөнө үү .

Энэ санал асуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.inwes.org/project_gise цахим сайтаас авна уу. Ямар нэгэн асуулт, тодруулах зйүл байвал info@inwes.org  хаягаар емайл илгээнэ үү

Бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж байгаа ТАНД талархал илэрхийлье.
Siguiente
Borrar formulario
Nunca envíes contraseñas a través de Formularios de Google.
Google no creó ni aprobó este contenido. Denunciar abuso - Condiciones del Servicio - Política de Privacidad