Элсэгчдийн Бүртгэл
Глобал Удирдагч их сургууль нь хоёр дахь шатанд магадлан итгэмжлэгдсэн, аттестачлагдсан, Хойд Америкийн бизнесийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөлд (ACBSP) магадлан итгэмжлэгдсэн сургууль бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилийн оюутан элсэлтээ авч эхэллээ. Анагаах, сувилахуй, бизнес, хууль, хүмүүнлэгийн салбар сургуулиуддаа 30 гаруй мэргэжлээр бакалавр, Ахисан Түвшний сургуульдаа магистр, докторын зэрэгтэй төгсөх мэргэжлүүдийг санал болгож байна. АНУ, Өмнөд Солонгос, Тайваний шилдэг их, дээд сургуулиудтай хамтарсан 1+3, 2+2, 1+1 хос дипломын хөтөлбөрүүдэд элсэлт авна. Харвардын их сургуулийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг Монголын анхны их сургууль бөгөөд дээд боловсролын салбарт шинэчлэл хийж эхэллээ.

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ:

ЭЕШ-аас хамаарч олгогдох тэтгэлэгүүд

500-599      10%
600-699      20%          
700-750      30%
751-799      50%    
800-           100%  

 -тус тус сургалтын төлбөрийн тэтгэлэг эхний жилд олгогдоно.


АНАГААХЫН СУРГУУЛЬ:

Хүний их эмчийн бакалаврын 6 жилийн хөтөлбөрийн жилийн төлбөр нь 3,600,000 төгрөг байна.

СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ:

Сувилахуйн өдрийн бакалаврын болон дипломын жилийн хөтөлбөрийн жилийн төлбөр нь 2,550,000 төгрөг бөгөөд сувилахуй нь төрөөс эрэлттэй мэргэжлийн тоонд орж буй тул тэтгэлэг, зээлийн санд хамрагдах боломжтой.

Шаталсан буюу сувилахуйн дипломын зэрэгтэй болон бусад анагаах ухааны чиглэлээр төгссөн бол 1 жилийн бакалаврын хөтөлбөрт суралцаж болох ба жилийн төлбөр 2,850,000 төгрөг.

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ:

Бизнес удирдлага, банк, санхүү, нябо, аялал жуулчлал, компьютер сүлжээ, компьютер программ хангамж гэсэн 7 бакалаврын өдөр, орой, эчнээ, хөрвөх хөтөлбөрүүдийн жилийн сургалтын төлбөр 3,500,000 төгрөг.

ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ:

Монгол хэл, уран зохиол, нийгмийн ухааны багш, сэтгүүл зүй, Англи хэлний багш, Англи хэлний орчуулагч, Солонгос хэлний орчуулагч, Хятад хэлний орчуулагч, Япон хэлний орчуулагч, сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багшийн өдөр, орой, эчнээ хөрвөх 11 хөтөлбөртөө жилийн 3,500,000 төгрөгний төлбөртэй. Хөрвөх бакалаврын хөтөлбөрт дүнгийн голчоос хамаарч төлбөр хөнгөлж болно. Орон нутагт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн тэтгэлгийн мэдээллийг лавлана уу. 

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ:

Эрх зүйн бакалаврын өдөр, орой, эчнээ, хөрвөх хөтөлбөрийн жилийн төлбөр 3,500,000 төгрөг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.glu.edu.mn сайтаас, 99011662, 88102956, 99092956, 94041662 утаснаас лавлана уу.

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ:

Магистрын хөтөлбөрүүд: Бизнесийн удирдлага, боловсролын удирдлага, эрүүл мэндийн менежмент, боловсрол судлал, сэтгүүл зүй, эрх зүй

Докторын хөтөлбөрүүд: Бизнес удирдлага, боловсрол удирдлага (PhD)

  

Бакалавр, орой, эчнээ хөтөлбөрийн танилцуулга:

https://drive.google.com/file/d/1EeuABu_a3E--pizEp3BrMA7HUf_CFSjb/view?usp=sharing

Магистрын хөтөлбөрийн танилцуулга:

https://drive.google.com/file/d/15goW6ikJAHdRsxH83Rzxf0CCyQxHmZVE/view?usp=sharing

Санамж: Элсэгч оюутан та доорх асуумжыг үнэн зөв бөглөснөөр тань руу бид холбогдон баталгаажуулалтын зааврыг өгөх болно.
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy