"Малын тоо толгой албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" тогтоолын төсөлд санал авч байна
Sign in to Google to save your progress. Learn more
"Малын тоо толгой албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" тогтоолын төсөлд санал авч байна.


Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг үндэслэн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малчин, мал бүхий этгээд, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн малын төрөл тус бүрд дараах байдлаар малын тоо толгойн албан татвар ногдуулахаар байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.4.3 дахь заалтад заасны дагуу “Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр  https://khanuul.mn/tusold-sanal-avah/ цахим хуудаст байршуулж байна. Мөн тогтоолын төсөлд саналаа  hanuul.tsahimsan@gmail.com  цахим хаягаар ирүүлэх боломжтой.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэгрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 77 дугаар зүйлийн 77.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ……………. хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1.    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.    Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, малын тоо толгойд ногдуулсан албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Ж.Алдаржавхлан/-д үүрэг болгосугай.

3.    Энэ тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.


ДАРГА                                                Г.БАТСАЙХАН

 Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2023 оны ... дугаар сарын …–ны өдрийн

… дүгээр тогтоолын хавсралт  

 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ


Captionless Image
Clear selection
Submit
Clear form
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy