2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн асуулгад зөвхөн кирилл үсгээр үнэн зөв хариулна уу?
- Цахим бүртгэлийн анкет бөглөх: Шинээр элсэн суралцагч болон дэвшин суралцагч нь 2024.03.07-2024.04.15ны хооронд “Бяцхан монгол цэцэрлэг” фэйсбүүк хуудас болон www.byatshanmongol.com веб хуудсанд байршуулсан элсэлтийн цахим бүртгэлийн линкээр бүртгүүлнэ.
- Элссэн тухай цахим шуудан: Бүртгүүлсний дараа ажлын 3 өдрийн дотор цэцэрлэгт элссэн эсэх тухай цахим шуудан болон утсаар холбогдож мэдэгдэнэ.
- Суудал баталгаажуулалт:
Элссэн суралцагч цахим шуудан хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор төлбөрөө байршуулж, суудлаа баталгаажуулна.
- Гэрээг биечлэн байгуулах: Эцэг эхчүүд суудлаа баталгаажуулсны дараа ажлын 5 өдөрт 11.00-17.00 цагийн хооронд Бяцхан монгол салбар цэцэрлэгүүдэд өөрийн биеэр ирж гэрээг байгуулна.
Гэрээ байгуулахад шаардлагатай материал:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар
- Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
- Хүүхдийн 2 хувь цээж зураг авч ирнэ.
Цэцэрлэгийн сургалтын төлбөр сарын 890,000 төгрөг болно. Төлбөрийг бүтэн жилээр тооцож (хичээлийн жил буюу 9 сар) 100% буюу 8,010,000 төгрөгийг Бяцхан Монгол цэцэрлэгийн Голомт банкны 3105113362 дансанд тушааж суудал баталгаажуулсанд тооцно.
Гүйлгээний утга: Шинэ элсэлт, хүүхдийн овог нэр, регистр
Холбогдох утасны дугаар: (+976) 76117676-1
Яаралтай асуудлаар холбогдох утасны дугаар: (+976) 9990-8981